Авто машины болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдлээ. Татварын тухай хуулийн 8.1-т зааснаар иргэн хуулийн этгээд тухайн жилийн татвараа 6-р сарын 1-нээс өмнө төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв тухайн хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол зөрчлийн тухай хуулиар торгож, алданги тооцно гэдгийг Татварын ерөнхий газраас санууллаа.