ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГТ НҮҮРС ТЭЭВЭРЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ УРИЛАА


“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тушаал гаргаж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар, арчлалт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4- 6-ны өдрүүдэд Гашуунсухайтад ажиллав.

Ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн ахалж байна. Ажлын хэсгийнхэн тус замаар нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөлөл, гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай нэн түрүүнд уулзлаа.

Жолооч нар замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дагуу амрах цэгийн тоог нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн сургалт тогтмол зохион байгуулах хүсэлт гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 2017 оноос хойш шинэчлэгдээгүй нүүрс тээврийн тарифтай холбоотой журмыг ойлгомжтой, цэгцтэй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах хүсэлт тавив.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд GPS, хар хайрцаг суурилуулахыг тээврийн компаниудад мөрдлөг болгох, камерын хяналтын системтэй болох зэргээр технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлтсийн дарга О.Чинзориг илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд ажлын хэсэгт аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөллийг оруулахаар болж, дээрх асуудлуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн энэ оны төлөвлөгөөт засварын хүрээнд нийт дөрвөн багц ажилд 33.7 тэрбум төгрөг зарцуулж, ирэх намар гэхэд зам засварын ажлыг дуусгахаар болсныг танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зам засвар чанаргүй байсныг жолооч нар шүүмжилж, энэ жилийн замын ажилд хяналтаа сайн тавьж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийнханд санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2026/10/09
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… 2026/10/09
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ 2026/10/09
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО 2026/10/09
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… 2026/10/09
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА 2026/10/09
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… 2026/10/09
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… 2026/10/09
Л.ЭНХ-АМГАЛАН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДЫГ НАМРЫН АЯЛАЛ, ЗУГААЛГА ЗОХИОН БА… 2026/10/09
МАЛЫН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ХӨРСГҮЙ ТАРИАЛАЛТЫН ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/10/09
Хүний аминд хүрсэн Баавгайг олж, аюулгүй болгожээ 2026/10/09
УИХ-ЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2026/10/09
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 2026/10/08
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 2026/10/08
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 2026/10/08
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 2026/10/08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 2026/10/08
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 2026/10/08
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 2026/10/08