“SINOSURE” КОРПОРАЦИ БАГАНУУРТ НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ


“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын “Sinosure” корпорацийн Шаньси муж дахь салбарын Дэд Ерөнхийлөгч Чэн Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх нүүрс-пиролизын үйлдвэр барих төслийн явц, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.

 Уг төсөл нь:

  • Хүрэн нүүрсийг гүн боловсруулж “хөх нүүрс” буюу хагас кокс үйлдвэрлэнэ
  •  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна
  • Түүхий нүүрсний хэрэглээг орлох шинэ шийдэл болно
  • Нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэлийн шинэ суурийг тавина
  • Уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих стратегийн чухал алхам болно

Төслийн хүрээнд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд EPC гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Sinosure” корпорацийн зүгээс төслийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, экспортын зээлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАГАХАНГАЙГААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ 127 КМ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ Өчигдөр
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРИЙН ТӨЛБӨРИЙГ Х… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМАНД БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ГЭРИЙГ НЬ СҮЙТГЭЖЭЭ Өчигдөр
МАРГААШААС ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО Өчигдөр
УКРАИНЫ НИСГЭГЧГҮЙ ОНГОЦНУУД ОРОСЫН ЯНДЕКСИЙН ДАТА ТӨВИЙГ ШАТААЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ СА… Өчигдөр
“ӨМНӨГОВЬ ХҮЛЭГҮҮД”, “ДАРХАН ЮНАЙТЕД” ХОЖИГДОЛГҮЙ ЯВНА Өчигдөр
“ТОСК” ТӨХХК-ИАС ТӨВ АЙМГИЙН 3-н СУМАНД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭ… Өчигдөр
ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖ БУЙ 134 ВАГОН ШАТАХУУНЫ ТАТАН АВАЛТЫГ ХУРДАСГАХЫГ ДАА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДЫГ НАМРЫН АЯЛАЛ, ЗУГААЛГА ЗОХИОН БА… Өчигдөр
МАЛЫН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ХӨРСГҮЙ ТАРИАЛАЛТЫН ХҮЛЭМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Хүний аминд хүрсэн Баавгайг олж, аюулгүй болгожээ Өчигдөр
УИХ-ЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 2026/10/08
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 2026/10/08
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 2026/10/08
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 2026/10/08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 2026/10/08
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 2026/10/08
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 2026/10/08