“ЧИНГИС ХААН” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА


Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг Монгол банкнаас хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд уг бүтээлийг залсан.

Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ тус баримлын эх загварт тулгуурлан “Чингис хаан”  дурсгалын зоосыг урлан бүтээж, албан ёсоор нээлтийг нь хийлээ. Зоосны эх загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урлан бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлаас сэдэвлэсэн ба тэрээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримлыг бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн манай улсын нэрт барималч юм.

“Чингис хаан”  дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор  нийт зургаан төрлөөр үйлдвэрлүүлсэн бөгөөд үүнд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын зооснууд багтаж байна. Мөн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг, гоёмсог гялалзсан эффект үүсгэдэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой.

Монгол банкны Ерөнхийлөгч С. Наранцогт уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Их эзэн Чингис хаан нь зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Аугаа их хаан билээ. Чингис хааны нэгтгэн байгуулсан Их Монгол Улсын хөгжил нь дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, улс түмний харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, Өрнө Дорныг холбосон худалдаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, төлбөр тооцоо, соёл урлаг, шинжлэх ухааны дэвшилд таатай орчныг бүрдүүлсэн түүхэн гавьяатай гэдгийг онцлон тэмдэглэв.   

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30