“ОЙН САЛБАР БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Монгол Улсын ойн салбар нь ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлт, нутгийн иргэдийн амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нөөц бүхий салбар юм. Тус салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор “Ойн салбар ба Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.   Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг цаашид тогтвортой, бүтээмжтэй үргэлжлүүлэхэд хэрхэн дэмжих вэ гэдэгт санал бодлоо солилцож, шийдэл гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм. Арилжааны банкнууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувьд хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой” гэв.  Банк, санхүүгийн салбар 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт зээлийн багцад 5.7 хувийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод буй нь нийт ногоон зээлийн багцын 1 хувьд хүрэхгүй дүн юм.   

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал үүрэгтэйгээс гадна санхүүжилтийн өртөг харьцангуй бага шаарддагаараа онцлогтой хэдий ч тус салбарын аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн дэмжлэг, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг оролцогчид дурдлаа.  

Хэлэлцүүлгийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “Stream+” төсөл, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, төв банк болон арилжааны банкнууд, ойн салбарын мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30