МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛЖ, НӨӨЦИЙН МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Admin
9 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын тавдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр 20 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 77.5 хувьтай байгааг танилцууллаа.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.

Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах чиглэлээр ажлууд хэрэгжүүлж байна.

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар арчлалт,
  • Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний угсралт, засвар арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ,
  • Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх,
  • Өргөлтийн насос станцын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Мониторингийн цооногийн ашиглалт, судалгаа, шинжилгээний ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Тодруулбал, энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 31 байршилд 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээс зургаан байршилд 5415 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж тээвэрлэлээ.

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна. Үүнээс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км шугам угсарч дууссан. Нэн шаардлагатай ус тогтдог гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамуудаас насжилт дууссан, олон жил дагтаршсан лагийг өндөр даралттай тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил 30 хувьтай хийгдэж байна. Энэ онд нийт 63 байршилд 43 км шугамыг цэвэрлэж шугамын хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах,
  • Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах,
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах,
  • Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах,
  • Зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах,
  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС КАЗАХСТАНД БАРИХ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИЖ,… 8 цагийн өмнө
ЕХ ХЯТАДЫН “TEMU” ОНЛАЙН ДЭЛГҮҮРТ 200 САЯ ЕВРОГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ 8 цагийн өмнө
"ЭХ ҮРСИЙН БАЯР"-ЫН ӨДӨР 06.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ЗАМ ХААНА 8 цагийн өмнө
ОБЕГ: ЦООНОГТ УНАСАН 3 НАСТАЙ ОХИН 04.00 ЦАГААС ХОЙШ ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮ… 9 цагийн өмнө
МОНГОЛЫН ТАМИРЧИД САГСАН БӨМБӨГИЙН 3×3 ДАШТ-Д ОРОЛЦОХООР ПОЛЬШИЙГ ЗОРИ… 9 цагийн өмнө
МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛЖ, НӨӨЦИЙН МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ… 9 цагийн өмнө
"МОНГОЛ ХҮҮ 2026” ҮНДЭСНИЙ ХҮҮХДИЙН БАЯР ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО 9 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ШУДАРГА ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИРЭХ… 10 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 10 цагийн өмнө
"18 НАСАНД ХҮРСЭН ИРГЭН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР МОПЕД, … 10 цагийн өмнө
“ОЙН САЛБАР БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 12 цагийн өмнө
БАЯНХОШУУНЫ ЗАМЫГ ОРОЙН 23.00 ЦАГ ХҮРТЭЛ ХААНА 12 цагийн өмнө
ШАТРЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ Өчигдөр
Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА Өчигдөр
ОХУ ТАЛИБАНТАЙ ЦЭРЭГ ТЕХНИКИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖЭЭ Өчигдөр
ДЭМА ЭМНЭЛГИЙН ХОЙГУУР НАРНЫ ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ 380 МЕТР АВТО ЗАМЫН АЖЛЫ… Өчигдөр
“ЧИНГИС ХААН” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА Өчигдөр
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРТ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ Өчигдөр
АВТО МАШИНЫ БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ Х… Өчигдөр
И.БАТТӨГС БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО Өчигдөр