ОБЕГ: ЦООНОГТ УНАСАН 3 НАСТАЙ ОХИН 04.00 ЦАГААС ХОЙШ ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭЭГҮЙ


ОБЕГ-аас нөхцөл байдлын талаар мэдээллээ. Хүүхэд  энэ сарын 27-нд нүхэнд унаж осолдсон. Үүнээс хойш 46 цаг өнгөрчээ. Ажиллагаа эхлээд 40 цаг болж байна.  Аврах ажиллагаанд 90 хүн 22 машитайгаар Олон улсад ашигладаг тактикийн дагуу ажиллаж ажиллаж байна. Цагдаа, онцгой байдлын аварчгид, уул уурхайн компанийн ажилтнууд хамтран ажиллаж байна. ОБЕГ-т уул уурхайн аврах анги буюу мэргэшсэн анги бий. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Байдал хүнд байна.  30-50 метр гүн цооногт унасан хүүхдийг гаргахаар хэд хэдэн аргаар ажиллаж байгаа.  Хүүхэд 04.00 цагаас хойш хариу үйлдэл үзүүлээгүй.

Амьсгалын дуу илрээгүй. Цооногт хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн. Агаар сэлгэх винтилятор бэлэн байдалд байна. Хөрс нягт, шаварлаг, зарим газраа хайргатай, усархаг байна. Ойролцоох уул уурхайн компаниудын таван экскаваторыг дайчлан, 70 метр урт, 45 метр өргөнтэй талбайг гурван үе шаттай ухлаа. Энэ ажлыг хүний хүчээр биш техникийн хүчээр хийв. ААН-үүд идэвхтэй оролцож, өчигдөр оройн (2026.05.28) 22.00 цагт хамгийн доод түвшинд хүрсэн. Үүнээс хойш уул уурхайн ангийн аврагчд хоёр ээлжээр хөндлөн малталт хийлээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр таван метр гаруй ухжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30