ЕХ ХЯТАДЫН “TEMU” ОНЛАЙН ДЭЛГҮҮРТ 200 САЯ ЕВРОГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ


Европын Холбоо Хятадын онлайн худалдаа эрхлэгч “Temu” компанид онлайн платформоор нь хууль бус бараа, тэр дундаа хүүхдэд аюултай тоглоом, гэмтэлтэй цэнэглэгч зарсны төлөө 200 сая еврогийн торгууль ногдуулахаар болжээ.

Тус компани тухайн бараанууд хэрэглэгчдэд учруулах хохирлын эрсдэлийг цаг тухайд нь илрүүлж, үнэлэх шаардлагатай арга хэмжээ авч, хяналт тавиагүй гэж Европын комисс үзэж байна. ЕХ 2024 оны аравдугаар сараас эхлэн “Temu” маркетплейсийг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сард тус платформ хууль бус бүтээгдэхүүн илрүүлэх эрсдэлтэй холбоотой дүрмийг зөрчсөн хэмээн дүгнэжээ. Шалгалтын явцад хараат бус шинжээчид тус платформоор захиалан авсан цэнэглэгч нь цахилгааны аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүй болохыг тогтоожээ. Мөн хүүхдийн тоглоомуудын ихэнхэд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан хэмжээтэй химийн бодис илрүүлсэн байна. Харин “Temu” компани тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Торгууль төлөхөөс гадна “Temu” компани ирэх наймдугаар сарын 28-аас өмнө илрүүлсэн зөрчлийг арилгах төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Үүний дараа Европын комисс хоёр сарын дотор тус компани шаардлагыг нь биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргах юм. “Temu” компанийн төлөөлөгч тодорхой дүрэм, журмыг хүндэтгэдэг болохыг мэдэгдээд тус шийдвэр нь 2024 онд хамаарах бөгөөд платформын өнөөгийн нөхцөл байдлыг тусгаагүй гэжээ. Түүнчлэн, Европын комисс хэт өндөр торгууль ногдуулсныг онцолсон байна.

Энэ нь ЕХ-ны цахим үйлчилгээний хуулийн дагуу торгууль ногдуулж байгаа хоёрдох тохиолдол юм. Анхных нь Х сүлжээнд 120 сая еврогийн торгууль оногдуулж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01