ОХУ-ААС КАЗАХСТАНД БАРИХ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИЖ, ОРОСЫН ЭКСПОРТЫН ЗЭЭЛЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд төрийн айлчлал хийж байна. Тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым Жормат Токаевтай хэлэлцээ хийв.

Талууд Астана хотноо хамтарсан мэдэгдэл гаргасан нь хамгийн чухал үр дүн гэж үзэж байна. Хоёр улсын худалдааны эргэлт удахгүй 30 тэрбум ам.долларт хүрнэ гэдэгт итгэж буйгаа В.Путин мэдэгджээ. Ингэхдээ бараг бүх төлбөр тооцоог үндэсний валютаар хийж байна. Түүнчлэн, талууд 2028 оныг дуустал гүйцэтгэх төмөр замын ачаа тээврийг дижитал хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ.

ОХУ-аас Казахстанд барих атомын цахилгааны станцын хэлэлцээрийг дэмжиж, Оросын экспортын зээлээр санхүүжүүлэх тохиролцоонд хүрчээ. Төслийн өртөг 16.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Энэхүү төсөл нь зөвхөн атомын цахилгаан станц бариад зогсохгүй бүхэл бүтэн салбар, тэр дундаа боловсон хүчин бэлтгэх асуудлыг мөн хөндөж байна. 2.4 гигават хүчин чадалтай станцыг “Росатом” компанийн оролцоотой байгуулж байна. В.Путин, К.Ж.Токаев нар мөн олон улсын асуудлыг хөнджээ. Айлчлалынхаа хүрээнд В.Путин өнөөдөр /2026.05.29/ Астана хотноо эхэлж буй Евроазийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцоно.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01