МБШТ- Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн 2 шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын нандин шүтээн рэнсрэлийг сүсэгтэн олны бишрэлийн горилыг хангаж 5 сарын 31 -нээс 6 сарын 9-ний өдрийг хүртэл өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл мөргүүлж байна. Бурхан багшийн их хоёр шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залсан. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.