СХД: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАР ШИНЭЛЧЛЭЛИЙГ ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭС НЬ ӨМНӨ ДУУСГАХЫГ ДААЛГАЛАА


Сонгино хайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдаанаар дараах үүргүүдийг өглөө. Тухайлбал:

  • Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн мах нийлүүлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах;
  • Сургууль, цэцэрлэгийн засвар шинэлчлэлийн ажлыг эрчимжүүлж,  хичээлийн шинэ жил эхлэхээс нь өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах :
  • Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах;
  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах;
  • Аялал жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад ая тухтай аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах;
  • Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах;
  • Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж, хуваарьт ажлын тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг хугацаанд нь сэргээхэд онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 9 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06