ФРАНЦ, БЕЛЬГИ ХАМТРАН ЛУВРЫН МУЗЕЙГ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Бельги улс 2025 оны аравдугаар сард Луврын музейг дээрэмдсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нэгджээ. “Le Parisien” сонинд мэдээлснээр, Бельгийн цагдаа нарын саатуулсан Зүүн Европоос гаралтай этгээдүүдийн гар утсанд үнэт эдлэл алдагдсан Луврын музейн болон Аполло галерейн гэрэл зургууд олдсон тул хамтарсан шалгалт явуулахаар болсон байна. Гэрэл зургуудыг шалгахаар Францын цагдаа нар Бельги улс руу гарчээ.
Үүнээс өмнө алдагдсан үнэт эдлэлийг Бельги улс руу тээвэрлэсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг шалгаж байжээ. Учир нь Антверпен хот нь үнэт чулууны наймааны төв юм. Өнгөрсөн онд Францын тал сэжиг бүхий үнэт эдлэл худалдаалахыг завдсан аливаа мэдээллийн талаар мэдэгдэхийг Бельгийн холбооны цагдаагийн газраас хүсэж байжээ. Цагдаа нар хоёр хувилбарыг шалгаж байгаа бөгөөд эхний хувилбараар үнэт эдлэлүүд Францын нутаг дэвсгэрт байгаа байж магадгүй. Хоёрдох хувилбараар, үнэт эдлэлийг хилээр гаргаж, үнэт чулуунуудыг нь авч, металлыг нь хайлуулсан байх талтай. Улмаар, үнэт чулуунуудыг Антверпений зах дээр худалдсан байж болзошгүй. Худалдааны өртөг асар их тул хяналт тавих боломжгүй гэж үзэж байна. 2025 оны аравдугаар сарын 19-нд дөрвөн этгээд автомат өргөгчийн тусламжтай Луврын музейд нэвтэрч, Аполло галерейгаас нийт есөн үнэт эдлэл хулгайлснаас хатан хаан Евгенийн 1354 ширхэг алмаазан шигтгээ бүхий титмийг зугтах замдаа унагасан байна. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг 88 сая еврогоор үнэлж байгаа юм. Хэргийг 100 гаруй мөрдөгчид шалгаж байгаа ч одоогоор алдагдсан үнэт эдлэлийн ямар нэгэн ул мөр илрүүлээгүй байгаа юм. Аравдугаар сарын 25-нд сэжигтэй хоёр этгээдийг баривчлаад байна. Байцаалтын явцад тэд уг хэрэгт “бага хэмжээнд” оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн оны арваннэгдүгээр сард хэд хэдэн баривчилгаа явуулж, уг хэрэгт шууд оролцсон байж болзошгүй дөрвөн этгээдийг баривчлаад байна. Тэдний нэг нь ч туршлагатай бус бөгөөд гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчидтой холбоогүй болох нь урьдчилсан шалгалтаар тогтоогдоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 3 минутын өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 16 минутын өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 22 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 22 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА Өчигдөр
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… Өчигдөр
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… Өчигдөр