ДЦС-5 ТӨСЛИЙН СТАНЦЫН ҮНДСЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОХ ЗУУХ, ТУРБИН, ГЕНЕРАТОР, ТРАНСФОРМАТОРЫГ ЗАХИАЛЛАА

Admin
Өчигдөр

Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Төслийн талбайг бэлтгэх хүрээнд үнс зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2227 рейс, 55.6 мянган шоо метр үнс зөөгөөд байна.

ДЦС-5 ашиглалтад орсноор жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах шинэ эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотын 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах төлөвлөгөөтэй.Мөн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий станц ашиглалтад орсноор агаар бохирдуулагч зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулна.

Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна.Түүнчлэн ДЦС-5 төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж бус Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих томоохон хөрөнгө оруулалтын төсөл юм. Станцын нүүрсний хэрэгцээ нэмэгдэх нь дотоодын нүүрс олборлолт, тээвэр, ханган нийлүүлэлтийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлж, эдийн засагт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30