ОЙРХ ДОРНОДОД ХЯМРАЛ ХУРЦДАЖ, ИРАН УЛС ОРМУЗЫН ХООЛОЙГ ДАХИН БҮРЭН ХААЛАА


Дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал гарцуудын нэг болох Ормузын хоолойг Иран дахин бүрэн хаасан хэвээр үлдээхээ мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Reuters агентлагийн мэдээлснээр Ираны төрийн ойрын эх сурвалж болох Tasnim агентлаг Тегеран АНУ-тай хийж байсан шууд бус харилцаа, хэлэлцээгээ зогсоож, шаардлагатай тохиолдолд Ормузын хоолой болон Баб-эль-Мандебийн хоолойн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах байр сууриа хадгалж байгааг онцолсон байна. Мөн Ираны эрх баригчид Израилийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан хэвээр байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилбэл гал зогсоох аливаа тохиролцоо хүчингүй болно гэж анхааруулжээ.Ормузын хоолой нь дэлхийн далайн замаар тээвэрлэгддэг газрын тосны томоохон хэсэг дамжин өнгөрдөг стратегийн чухал гарц юм. Ираны шийдвэрийн дараа олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсөж, эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэн талаар шинжээчид анхааруулж байна. НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр Ормузын хоолой дахь навигацийн хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд бүс нутагт олон мянган усан онгоцны ажилтан саатсан хэвээр байна. Далайн тээврийн компаниуд аюулгүй ажиллагааны тодорхой баталгаа гарах хүртэл хэвийн хөдөлгөөн сэргээх боломжгүй гэж үзэж байгаа аж.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01