МОНГОЛ УЛС АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. 
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй  харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. Монгол Улс АНУ-тай улс төрийн бат бөх харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг нотлов. Энэ хүрээнд боловсрол, эрчим хүч, ашигт малтмал, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйд чиглэсэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх санаачилгын хүрээнд бүх сургуулийг Google reference болгох, энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс сурагчдыг нөүтбүүктэй болгох үе шаттай ажлыг эхлүүлсэн.  Монгол Улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхэд дэмжиж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Хоёр улсын түүхэн харилцааны бэлгэ тэмдэг бүхий АНУ-ын Мянганы сорилтын корпорацын шугамаар хэрэгжсэн Усны Компакт гэрээ амжилттай дуусгавар болж байна. Монгол Улс гурав дахь Компактыг хэрэгжүүлэх боломжуудыг судалж, АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцолсон юм. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга буюу эдийн засаг, эрх зүй, дүрэм журам, ногоон хөгжлийн чөлөөлөлт болон авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсоох зэрэгт Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг мөн хэллээ.  
АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган гуравдагч хөршийн хамтын ажиллагаанд тууштай байдагт Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсад англи хэлний сургалтын чиглэлээр нэмэлт санхүүжилт олгох болсноо мэдэгдэв. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ. Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн тохионо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 9 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06