ЯПОНД АМЬДАРДАГ МОНГОЛ ИРГЭДИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ ТОГТМОЛ ХЯНАЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Япон Улсад тайфүний улирал эхэлж байгаа тул Япон Улсад оршин суугаа болон түр зорчигч нийт монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Тодруулбал Японы Цаг уурын товчоо (JMA) болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 (Жанми) нь Окинава, Амами орчмын бүс нутгийг дайран өнгөрсний дараа Японы Номхон далайн эргийг даган зүүн хойд чиглэлд шилжин хөдөлж байна. Энэхүү тайфү салхи  6 дугаар сарын 2-нд Кюүшюү аралд, 6 дугаар сарын 3-нд Шикокү арал, Кансай, Токай болон Канто бүсүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Тайфүний нөлөөгөөр аадар бороо олон цагаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд Шикокү болон Кансай бүсэд 300 мм хүртэл, Токай болон Канто бүсэд 200 мм хүртэл хур тунадас орох магадлалтай байгаа тухай Цаг уурын товчооноос мэдээлжээ. Токио болон түүний ойр орчмын бүс нутгуудад ч хүчтэй аадар бороо орох, богино хугацаанд их хэмжээний хур тунадас унах эрсдэлтэй байна. Мөн Окинава болон Өмнөд Кюүшюү орчимд салхины хурд секундэд 50 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бөгөөд тайфү хар салхи зүүн хойд чиглэл рүү шилжин хөдөлснөөр Японы төв болон зүүн хэсгийн бүсүүдэд ч хүчтэй салхи, далайн өндөр давалгаа үүсэж болзошгүй байна. Дээрх нөхцөл байдал нь 2025 оны зун Японы баруун болон төвийн бүс нутгуудад их хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэсэн үеийн цаг агаарын нөхцөлтэй төстэй байгааг NHK болон Японы Цаг уурын товчооноос анхааруулж, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөжээ.Их хэмжээний хур тунадас унасны улмаас хөрсний гулгалт, уулын нуралт үүсэх, гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, нам дор газрууд үерт автах зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тухай анхааруулсан.
Түүнчлэн далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх, зам тээврийн хөдөлгөөн тасалдах, нислэг болон төмөр замын хуваарь өөрчлөгдөх зэрэг хүндрэл гарах боломжтой тухай мэдээлжээ.Одоогийн байдлаар тайфү салхины төв нь Токио хотыг шууд дайран өнгөрөх төлөвгүй байгаа боловч Канто бүсэд ойрхон өнгөрч, хүчтэй бороо оруулж, салхи ширүүсэх тул оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хянаж, үер ус болон хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсүүдэд ойртохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Ялангуяа гол мөрний эрэг, уулын бэл, нам дор газарт амьдарч буй иргэд шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зааврыг нэн даруй дагаж мөрдөх шаардлагатай. Иймд иргэд

  • Орон нутгийн захиргаа болон Японы Цаг уурын албаны анхааруулгыг тогтмол шалгах
  • Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ урьдчилан бэлтгэх
  • Үерлэх болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд оршин суудаг бол нүүлгэн шилжүүлэх мэдээллийг анхааралтай дагах
  • Тайфүний үеэр шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барих боломжоо урьдчилан хангах зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 9 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06