Н.УЧРАЛ: ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ТАВЬДАГ 20-30 ШААРДЛАГЫГ ДЭЭД ТАЛ НЬ 8 БОЛГОЖ ЧӨЛӨӨЛНӨ

Admin
5 цагийн өмнө

 “Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ажлын хэсэг 8 сар боловсруулсан. Маргааш нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
Энэ бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм.
Хуулиар

  • Хувийн өмчийн халдашгүй байдлыг хуульчлан хамгаална. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжлийн тухай яриа өөрөө утга учиргүй юм.
  • Хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаална. Энэ бол Монгол хүний хийх ажил, авах цалин, ашиг орлого, төлөх татвар, шинэ технологи, шинэ соёлыг хамгаална гэсэн үг юм.
  • Зөвшөөрөл нэртэй ч хориглолт болсон 105 гаруй хуулийн гох дэгээг тайлж чөлөөлнө.
  • 70 зөвшөөрлөөс бүрэн чөлөөлнө.
  • 32 тусгай зөвшөөрлийг энгийн болгоно.
  • Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг дээд тал нь 8 болгож чөлөөлнө.
  • Нэг үйл ажиллагаа эрхлэхэд олон биш нэг л зөвшөөрөлтэй болно.
  • Мэргэжлийн нэгдсэн холбоод 120 гаруй энгийн зөвшөөрөл олгож, төрийн ачааг хөнгөлнө.
  • Тусгай зөвшөөрөл 5 жил биш 10 жил, энгийн зөвшөөрөл 3 жил биш 5 жил болгоно.

Энэ бол цахим бизнес, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх татвар төлбөр, хүнд суртлын ачаа дарамтаас чөлөөлөх хууль юм. Ерөнхий сайдын хувьд анхны албан даалгавраар татвар, НДШ-ийн өртэй компаниудын дансыг сарын хугацаатай нээж байсан. 146 төрлийн бизнесийг зөвшөөрөл хөөцөлдөхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болсон. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөтэйгээс бусад төлөвлөгөөт шалгалтыг цуцалсан шиг “Чөлөөлье” бодлого илүү эрчтэй үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 23 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30