ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО СҮХБААТАРЫН ОДОН ХҮРТЛЭЭ


Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Амжилт ололт, яруу алдрын түүхэн 80 жилийнхээ хугацаанд цэргийн буюу нийгмийн дунд “Алдар”-ын гэж алдар нэр нь түгсэн тамирчдын дундаас
 Олимпын наадмаас
1 алтан медаль,
4 мөнгөн медаль,
4 хүрэл медаль,
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
12 алтан медаль,
22 мөнгөн медаль,
41 хүрэл медаль,
Ази тивийн аварга, тивийн тоглолтын аварга 45, мөнгө, хүрэл 63 медалийг тус тус хүртжээ. Мөн “Алдар”-аар овоглосон монголын шилдэг тамирчдын дундаас хөдөлмөрийн баатар 7, төрийн соёрхолт болон ардын цолтон 6, гавьяат багш 7, гавьяат дасгалжуулагч 25, гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 71, гавьяат нисгэгч, гавьяат хуульч, үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат эмч, гавьяат жүжигчин төрөн гарсан. Түүнчлэн бөхчүүдийн дундаас улсын аварга 13, арслан 18, гарьд 4, заан 23, харцага начин цолтон 100 гаруй төрөн гарч Монгол түмний бахархал омогшил болсон Манлай уяачид, үндэсний сур, шагайн харвааны 37 мэргэн харваачдыг эгнээсээ төрүүлснээс гадна, Монгол улсын спортын төрлүүдийн дээд амжилтыг давхардсан тоогоор 1719 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяаны эзэн “Алдар” спорт хороо юм. Өмнө нь тус хороо “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан бол ийнхүү 80 жилийнхээ ойгоор “Сүхбаатарын одон”-оор түүхэн гавьяагаа бататгаж байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 9 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 9 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 9 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 9 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06