БНХАУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ ИРГЭДЭД ДАРААХ АНХААРУУЛГЫГ САНУУЛЛАА


БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/

• 20,000 юаниас дээш бэлэн юань; 

• 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.

Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй. Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.

Иймд иргэд Та бүхэн:

Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх;

Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах;

Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах;

Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх;

Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах;

Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 22 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30