Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүрэх авто замыг шинээр барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээлээ. Уг авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.
