ИРГЭНИЙ ЭРСДЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГУРВАН ТӨРЛӨӨР АВНА


Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг “Эрсдэл мэдэгдэх” цэс “E-mongolia” платформд байршиж эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд 125 гомдол ирсэн.

  • Иргэний эрсдэлийн мэдээллийг “E-mongolia”, “11 11” төв, бусад аппликейшн гэсэн 3 төрлөөр авна. “11 11” төв мэдээллийг нэгтгэж, асуудлыг арилгах хариуцагч байгууллага руу илгээх юм. Мэдээлэл илгээсэн иргэнд тухай бүр нь асуудлыг хүлээж авлаа, хариуцагч байгууллагад илгээлээ, судалж байна, шийдэгдлээ гэсэн үе шаттайгаар хариу өгнө.
  • Эрсдэл мэдээлэх цэсийн API-г хувийн хэвшлүүдэд нээлттэй болгоно. Нээлттэй аваад иргэдэд чиглэсэн платформуудад ашиглах боломжтой.
  • Түргэн, цагдаа, онцгой байдалд эрсдэл учирсан тохиолдолд яаралтай дуудлага өгөх шинэ технологийг 6 дугаар сарын 15-нд хэрэглээнд нэвтрүүлнэ.
  • Гар утасны SOS дуудлагад түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын тусгай дугаарыг холбосноор тухайн хэрэглэгчийн байршлыг мэдэх, түргэн хугацаанд хүрч очих боломж нээгдэнэ. Олон улсын судалгааны дагуу ойролцоогоор 1.5 минут хэмнэх юм билээ. Байршлаа бүрэн тодорхой илэрхийлж чадахгүй нөхцөл байдлыг хялбарчилж шийдсэн. 

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд E-business 2.0 хувилбараар 371 зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдэж байна.

  • Төрөөс хуулийн этгээдтэй харилцах бүх үйлчилгээ нэг цонхоор буюу цахим хэлбэрт шилжиж байна.
  • Шинэ бизнесээ 2 цагийн дотор цахимаар нээнэ.
  • ЖДҮ эрхлэгчдэд зориулсан 15 төрлийн гэрээний загварыг ашиглах боломжтой болж байна
  • Аппликейшн, банкнаас зээл авахад заавал биечлэн очиж гэрээ байгуулах шаардлагагүй болж байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29