Иран Кувейтийн олон улсын нисэх буудалд лхагва гарагт дроноор цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ. Энэ халдлагын хариуцлагыг Исламын хувьсгалын харуулуудын корпус өөр дээрээ авсан байна. Дроны халдлагын улмаас нисэх буудал төдийгүй дипломат төлөөлөгчдийн газрын барилга ч гэмтжээ. Иран улс дроноор цохилт өгсөн нь "гэмт хэрэг, түрэмгийлэл" хэмээн Кувейтийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Харин Ираны тал энэ халдлагыг саяхан тус улсын газрын тосны танкер болон Кешм аралд өгсөн АНУ-ын халдлагын хариу хэмээн нэрлэжээ.