ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Дөрвөн өдөр үргэлжлэх тус сургалт нь Монгол, Оросын боловсрол, шинжлэх ухаан, төрийн удирдлагын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилготой бөгөөд сургалтад төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг хамруулж байна. Сургалтын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгчийн академийн Төрийн удирдлагын дээд сургуулийн профессор, судлаачид орчин үеийн чиг хандлага, иргэн төвтэй төрийн үйлчилгээ, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, төрийн албаны ёс зүй, удирдлагын шинэлэг арга барил зэрэг сэдвээр цуврал лекц уншиж, практик туршлагаасаа хуваалцан идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Түүнчлэн зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна олон улсын бодит туршлага, кейс судалгаа, практик шийдлүүдэд тулгуурлан төрийн удирдлагын шинэчлэлийн асуудлыг авч үзэж байгаа нь онцлогтой. Ингэснээр оролцогчид төрийн байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн менежмент, иргэн төвтэй үйлчилгээний зарчмыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой болох юм. Эрдмийн их сургууль болон ОХУ-ын ерөнхийлөгчийн академийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг олон улсын түвшинд чадавхжуулах хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр хоёр тал санал нэгдсэн байна. 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 22 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30