БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШҮЛХИЙН УЛМААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖҮҮЛЛЭЭ


Баян-Өлгий аймагт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, төрийн байгууллагуудыг тусгай горимд шилжүүлжээ. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх захирамжийг тус аймгийн Засаг дарга Е.Зангар гаргажээ. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Алтай сумын 3 дугаар багт шүлхий өвчин шинээр бүртгэгдсэн, мөн Дэлүүн сумын хил орчмын бүсэд өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.  Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Е.Зангар “Өлгий суманд хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш маргааш 14 хоног болж байна. Маргаашаас эхлэн Өлгий сум болон Бугат сумын төвийн 3, 5 дугаар багт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг дахин өргөн хүрээнд зохион байгуулна. Мөн эдгээр бүсийн мал сүрэгт давтан тандалт хийж, шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мал эмнэлгийн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх эсэх, эсвэл сулруулах талаар саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргана. Хэрэв Өлгий сумын нутаг дэвсгэрт дахин өвчний тохиолдол бүртгэгдэхгүй бол Өлгий сум, Бугат сумын төв 3, 5 дугаар багт хөл хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэх байр суурьтай байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 22 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30