АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 15 ДАХЬ УДААГИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж буй "Азийн аялал жуулчлалын форум - 2026" арга хэмжээ эхлэхэд гурав хоног үлдээд байна.
"Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм" үндсэн сэдвийн дор явагдах чуулга уулзалт нь зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Их танхимд болох бөгөөд салбарын хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм.
Анх 1993 онд эхэлж байсан түүхтэй 15 дахь удаагийн форумд дэлхийн, БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланка, Камбож, АНУ, ХБНГУ зэрэг 22 орны 150 гаруй шилдэг илтгэгч, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид оролцоно. Төлөөлөгчид аялал жуулчлалын салбар дахь дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон үйлчилгээний роботын хэрэглээ, тогтвортой хөгжил ба байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 2023-2028 оны урт хугацааны стратегийн хүрээнд хэрэгжиж буй тус чуулган нь дотоодын салбарыг олон улсад сурталчлан таниулах онцлогтой юм. Эрдэм шинжилгээний судалгааг практик үйл ажиллагаатай нягт уялдуулах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, маркетингийн цоо шинэ гарцуудыг нээх нь уг арга хэмжээний хэтийн зорилго бөгөөд цаашдын бүс нутгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлэх хүлээлттэй байна.
 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 22 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30