Н.УЧРАЛ: ХОЁР ТҮВШНИЙ УХААЛАГ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.06.08/ Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй "Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ" өдөрлөгт оролцож, үг хэллээ. Тэрбээр, "Засгийн газрын “Чөлөөлье” бодлого, дөрвөн чөлөөлөлтийн нэг “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”, “3×100” хөтөлбөр энэхүү реформын үндсэн зураглал чиг шугам нь юм.Ногоон зээлийн нөхцлийг хөнгөлж, хүнд суртлаас чөлөөлсний үр дүнд нарны эх үүсгүүр, хураагууртай болж, өөрсдийгөө хангаж, үйлдвэрлэсэн, хадгалсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж байгаа айл өрхүүд нэмэгдэж байна. Засгийн газрын “3×100” хөтөлбөр гэдэг нь 100 мянган нарны гэр, 100 МВт тархмал эх үүсвэр, 100 мянган цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөө байгуулах Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн зам юм" хэмээн мэдэгдлээ. Тэрээр мөн "Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Ухаалаг хэрэглээнд хөтлөхийн төлөө алхмууд хийж байгаа. Хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо эхлүүллээ. Эхнийх нь хувь хэрэглэгчийн түвшинд хэрэгжих утасны аппликейшн. Хэрэглэж байгаа тохируулгыг нь хянаж чадаагүй бол ухаалаг аппликейшн хэрэглээнд нэвтрэхгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд 65 орчим хувийг хянах ажлыг хийжээ. Цаашдаа бүх айлыг хамруулна. Эрчим хүчний ухаалаг аппликейшныг иргэн бүр хэрэглэж хэвшье. Хэрэглээгээ хянадаг байсан бол цаашдаа удирдах боломж бүрдэж байна гэсэн үг. Хэзээ зурагт үзэх, унтраах, хэдийд хоолоо хийх вэ гэдгээ удирдана. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлснээр хянадаг, удирддаг, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэдэг болно" хэмээв. 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 22 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 23 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30