ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй өнөөдөр /2026.06.09/ нээлттэй уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын үндэс бөгөөд хүнс үйлдвэрлэгчид бол жинхэнэ эх орончид гэдгийг УИХ-ын дарга онцлов. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, эрсдэл, тэвчээрийг өндрөөр үнэлдэгээ тэрбээр тодотгоод, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний санал хүсэлтийг хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгаж, баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар зорьж байгааг онцолсон юм.  УИХ-ын дарга С.Бямбацогт, Бараа бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь улсын эдийн засагт учирч буй сорилт юм. Тавдугаар сарын байдлаар инфляц 11.1 хувь буюу 2 оронтой тоонд хүрсэн. Үүний 57 хувь буюу талаас илүүг нь дан ганц хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Манай улс өндөгний хэрэглээгээ 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 80 гаруй хувийг дотооддоо хангадаг болсон нь дэвшил юм. Гэхдээ иргэд орлогынхоо дийлэнхийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа энэ үед төр засаг яаралтай зохицуулалт хийх, дотоодод үйлдвэрлэх хүнсний нэр төрлийг  нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргах ёстой гэлээ.

Төмс, мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж байгаатай холбоотойгоор үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглэв. Үүнд:

-Тариалалт ид хийгдэж байгаа энэ үед тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, үр, бордоо, шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангах;

-Улирлын хамааралтай хүнсний үнийн савлагааг сууриар нь шийдвэрлэхийн тулд хүнс үйлдвэрлэгчид, зоорь агуулах барьж буй аж ахуйн нэгжүүдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих;

-Түрээсгүй өргөтгөсөн худалдааны цэгүүдийг байгуулах замаар шат дамжлагыг багасгаж, иргэддээ хямд үнээр хүнсний бүтээгдэхүүн хүргэх менежментийг хийх хэрэгтэйг онцолсон юм.

Хүнсний салбарын төлөөлөгчидтэй хийсэн нээлттэй уулзалтаар гарсан санал, санаачилгыг Засгийн газар, Улсын Их Хурал хамтран ажил хэрэг болгож, иргэдийг эрүүл, хямд хүнсээр хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр илэрхийлэв. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, татварын бодлогыг бизнес эрхлэгчдийн оролцоотой гаргах нь бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа уулзалтын төгсгөлд онцоллоо.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен болон баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцлоо .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30