ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА


БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д хоёр хоногийн төрийн айлчлал хийж байна. Пёньянд буусан даруйд тэрбээр хоёр улсын “нөхөрлөл ялагдашгүй” хэмээн мэдэгдэв. Энэ бол БНХАУ-ын даргын 2019 оноос хойш БНАСАУ-д хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож буй анхны гадаад айлчлал юм. Хятад, Хойд Солонгосын харилцаа түүхэн шинэ шатанд гарч байна гэж Ши Жиньпин “Rodong Sinmun” сонинд нийтлэгдсэн нийтлэлдээ мэдэгджээ. Хятад улсын Хойд Солонгостой хоёр талын харилцааг хөгжүүлэх бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэжээ. Талууд их гүрний дээрэнгүй үзэл, бүс нутгийн аюулгүй бөгөөд тогтвортой байдалд заналхийлэх милитаризмыг сэргээх аливаа оролдлогыг сөрөн зогсох учиртай гэж Ши Жиньпин онцолжээ. Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр улсын тусгаар байдлыг хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна. Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх нь тус улсын хамгийн чухал стратегийн зорилго юм гэж Ким Жон Ун онцлон тэмдэглэв.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр уул усаар холбогдсон, нэг ирээдүй рүү тэмүүлж буй БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, нөхөрлөл нь үеэс үед дамжин ирж, олон улсын нөхцөл байдлын шалгуурын даван улам бэхжиж буйг онцолжээ. Ши Жиньпиний төрийн айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Бээжинд хийсэн айлчлалын дараа болж байна. Ши, Ким хоёрын хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр байна гэсэн хүлээлтийг Вашингтон битүүхэн тээж байсан хэдий ч “Economist” сонинд бичсэнээр энэ сэдэв огт хөндөгдөхгүй байх талтай гэж бичжээ.
2019 оны айлчлалын үед Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох олон улсын хүчин чармайлт үргэлжилж байсан бөгөөд тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах тогтоолыг дэмжиж байсан билээ. Харин өдгөө нөхцөл байдал өөрчлөгдсөн. Вашингтон, Пёньяны яриа хэлэлцээ мухардалд орж, Хятал улс Трампын худалдааны дайнд тэсвэрлэн зогсож, өөрийн байр сууриа улам бэхжүүлсэн. Ши Жиньпиний айлчлал эхлэхээс өмнө Ким Жон Уны дүү Умардын цөмийн хөтөлбөр нь ухрах боломжгүй хязгаар хэмээн мэдэгдсэн. Бээжин ч үүнд нь саад болохыг хүсэхгүй байгаа нь тодорхой байна. Харвардын Ази судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Сон Хёны хэлснээр, Бээжин анхаарлаа эсрэгээр дэглэмийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглүүлж байна. Хятадын бүс нутгийн стратегид тогтвортой, сайн зэвсэглэсэн, улс төрийн хувьд ойр буфер улс байх нь хожилтой гэж Ли үзэж байна.
Хятадын даргын айлчлал нь олон улсын тавцан дах Пёньяны байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн гэдэгтэй шинжээчид санал нэгдэж байна. Ши Жиньпиний “Rodong Sinmun” сонинд нийтэлсэн нийтлэл ч үүнийг илэрхийлж байна. Ши Жиньпин мөн Умардтай хамтран шударга олон талт дэлхийн дэг журмыг дэмжихээ илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн, Украинд дайн эхэлснээс хойш Пёньян Москватай харилцаагаа улам бэхжүүлээд байгаа. 2024 онд Ким Жон Ун Орост цэргээ илгээж, үүний хариуд зогсонги байдалд орсон эдийн засгаа сэргээх, цэргийн аж үйлдвэрлэлээ өсгөх санхүүгийн болон бусад хэлбэрийн тусламж авсан. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын гол зорилгуудын нэг нь Оросын Умард дахь нөлөөг тогтоон барих явдал юм. Москва, Пёньян батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Ши Жиньпиний санааг чилээж буй. Москва, Пёньяны харилцаа нь Бээжин, Пёньяны харилцааг бодвол илүү тэгш эрхийн зарчим дээр суурилдаг. Москвад Украинд дайнд Ким Жон Ун хэрэгтэй бол Умардад Оросын технологи, хүнс шаардлагатай гэж Де Полийн их сургуулийн профессор Минсон Ку үзэж байна. Гэсэн хэдий ч Пёньянд үзүүлж буй нөлөөллийн түвшнээр Москва Бээжинтэй өрсөлдөж чадахгүй. Бүс нутгийн тогтвортой байдлын асуудал дээр нөөц боломж, нөлөөлөл нь Москвагийн бус харин Бээжингийн гарт буй. Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал мөн Пёньяны эдийн засгийн гол түнш гэсэн Бээжингийн байр суурийг бататгахыг зорьж байгаа гэж шинжээчид онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай дипломат харилцаа холбоогоо сэргээнэ гэсэн хүлээлт буй.
Айлчлалын эхний өдрийн гол үр дүн нь Хятад улс Умард Солонгостой худалдаа, шинжлэх ухаан, технологи, барилга, эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдэгдсэн явдал байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУДАЛДАН АВЧ БУЙ МАХНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧГИЙГ ХАРЖ АВАХЫГ АНХААРУУЛЛАА 8 минутын өмнө
Н.УЧРАЛ: 2025 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТАТВАРЫН ОРЛОГЫН 30 ХУВИЙГ БҮР… 18 минутын өмнө
ХОТЫН ДАРГА ДЦС-5 ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА 1 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЦОГЗОЛМАА ӨНӨӨДӨР 102 НАС ХҮРЛЭЭ 2 цагийн өмнө
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВЧ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ БАЙНА 3 цагийн өмнө
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН БАГУУДЫН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЛЭЭ 4 цагийн өмнө
ЦАГ АГААРЫН МЭДЭЭНИЙ ЧАНАРТ АХИЦ ГАРЛАА 2026/06/12
БЯМБА НЯМ ГАРАГТ “ЭРҮҮЛ ОРЧИН - АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛНО 2026/06/12
САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖ ИХ-7 ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗ… 2026/06/12
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЭХЭЭР БОЛЛОО 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” УЛААН КАРТ ӨРГӨЖ … 2026/06/12
ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧДЫН АМЬСГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ ЦЭНЭГЛЭХ ТУСГАЙ АВТОМАШИН… 2026/06/12
ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН 10 МЯНГАН МОРЬТНЫ ЖАГСААЛД “PHYSICAL ASIA” ШОУНЫ… 2026/06/12
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УВСАД НАЙМДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ БАЯР НААДАМ … 2026/06/12
ХАМГИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ЭХЛЭЖ ЭЗЭН БАГАНХНЫ ХОЖЛОО А… 2026/06/12
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА 2026/06/12
САНЗАЙН АВТО БОЛОН ЯВГАН ЗАМЫН ЗАСВАРЫГ НАЙМДУГААР САРЫН 15-НД ДУУСГАН… 2026/06/12
НИЙСЛЭЛД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ХУВААРИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/06/11
2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СУУДЛЫН ХУВААРЬ ГАРЛАА 2026/06/11