МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ НАР АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ


Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 31 дүгээр форумд оролцож, тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгитэй 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албан уулзалт хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг онцлов. Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрч буйг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов. Эдгээр зорилгын хүрээнд бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлон илэрхийлэв. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд болон газар нэгж хоорондын хамтын ажиллагаа, ахлах, дунд шатны болон залуу албан хаагч хоорондын солилцооны хөтөлбөр, арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг цаашид тогтмолжуулан хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний хөнгөлөлттэй зээлээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болж буйд Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, төслийн хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагаа нотлон илэрхийлэв. Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын
ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр ярилцлаа. Сайд Б.Батцэцэг энэ сарын 10-нд эхлэх Азийн ирээдүй форумд илтгэл тавина.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30