ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО

Admin
1 цагийн өмнө

Их эзэн Чингис хааны хамгийн алдартай эш хөргийг 1278-1279 оны хооронд Хорихасун хэмээх монгол зураач бүтээсэн түүхтэй. Судлаачдын үздэгээр энэхүү хөргийг Чингис хааны ач хүү Хубилай хааны яриа, мөн Их хааныг нүдээр харж байсан хүмүүсийн дурсамж, тодорхойлолтод тулгуурлан зуржээ. Өнөөгийн ойлголтоор “ам зураг” гэж нэрлэж болох уг бүтээл нь Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитой хадгалсан хөргүүдийн нэгт тооцогддог байна. Түүнчлэн тухайн үед эзэнт гүрний зарим хаад, хатдын хөргийг мөн бүтээж, тахилгын сүмд залан тахин шүтэх уламжлал тогтжээ. 740 жилийн түүхтэй энэхүү үнэт бүтээлийн эх хувь өдгөө Тайваньд хадгалагдаж байна. Тодруулбал, Тайванийн Үндэсний хааны ордон музейн хосгүй үнэт үзмэрүүдийн нэг болжээ.Тус музей ирэх долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд Чингис хаан болон Юань гүрний хаад, хатдын хөргийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болсон байна. Эдгээр бүтээлийг хамгийн сүүлд 15 жилийн өмнө олон нийтэд үзүүлж байсан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн түүх, соёлын өвийг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 1 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 1 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 1 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 1 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 1 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 1 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 2 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… 18 цагийн өмнө
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 19 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 19 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… 20 цагийн өмнө
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО 20 цагийн өмнө
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА 21 цагийн өмнө
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ Өчигдөр
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … Өчигдөр
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… Өчигдөр
ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД Өчигдөр