Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДАГ 200,000 ТӨГРӨГ (10%) НЬ 12,000 ТӨГРӨГ БОЛЖ БАГАСНА


Цалин хөлсний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 1 хувь болгон бууруулах тухай хуулийн төслийн явцын талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй бөгөөд төсөл өргөн баригдсаны дараах өөрчлөлтийг ажлын хэсэг эцэслэн шийддэг байна.
Бүх шатлалыг 1% болгох санал унаж, 2 сая хүртэлх орлогыг хамруулах хувилбар дэвшүүлэв. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг гишүүдийн өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцсэн байна. Энэ үеэр “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг ажлын хэсэг дэмжээгүй байна. Ажлын хэсгээс үүний оронд 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1 хувийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн байна. Хэдийгээр бүх шатлалыг хамруулж чадаагүй ч энэ нь нийт цалин авч буй иргэдийн 53 хувь буюу 500,000 орчим иргэнд бодит дэмжлэг үзүүлэх боломж тул хууль санаачлагчдын зүгээс уг хувилбарыг дэмжихээс өөр сонголт үлдээгүйг тэрбээр тэмдэглэв. 

Анхнаас нь 0%-иар татвараас чөлөөлөх өөрчлөлт юм

Түүнчлэн хуулийн төсөлд орсон нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 төгрөгт төлсөн татварыг дараа нь буцаан олгодог тогтолцоог өөрчилж, анхнаас нь татвараас чөлөөлөн, 0 хувь байхаар тусгасан явдал юм.
Хэрэв дээрх өөрчлөлтүүд батлагдвал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэх тооцоолол гарч байна.
Таны цалингаас суутгах татварын өөрчлөлт (Жишээгээр):

Иргэний цалингийн хэмжээОдоо төлж буй татвар (10%)Шинэ төслөөр төлөх татварИргэний гар дээр үлдэх зөрүү
2,000,000 ₮200,000 ₮12,000 ₮+188,000 ₮
5,000,000 ₮500,000 ₮312,000 ₮+188,000 ₮

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Энэ нь хэдий бүрэн ялалт огт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц гэж бодож байна. Бид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох зорилгоосоо ухрахгүй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно."
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд ирэх Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30