ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД

Admin
2 цагийн өмнө

Манай гарагийн спортын хамгийн нүсэр тэмцээн болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх хугацаа ойртсоор. Ердөө 3-хан хоногийн дараа буюу 2026 оны зургадугаар сарын 11-нд 23 дахь удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэх нь. Бүтэн 37 хоногийн турш дэлхий даяараа Хойд Америк руу хараагаа билчээж, чихээ тавина.

Анх удаагаа гурван улсад (АНУ, Мексик, Канад) болох, анх удаагаа 48 орны шигшээ баг оролцох, мөн анх удаагаа 104 тоглолт (рекорд) явагдах энэхүү ДАШТ-ийг 5,8 тэрбум хүн телевизээр үзэх урьдчилсан тооцоо гараад байна.

Манай Монголын хөлбөмбөг сонирхогчид MME international Sports Mongolia-гийн албан ёсны эрхээр МҮОНТ, Боловсрол, Сүлд, NTV гэсэн дөрвөн телевизээр ДАШТ-ээ үзэх юм.  Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн мандатаар ДАШТ зохиогдох гурван улс, тоглолтууд болох 16 хот, цэнгэлдэхэд ажиллах эрхийг Монголоос, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа хоёр сэтгүүлч авлаа.  FIFА-гийн зүгээс тавигддаг мэргэжлийн маш өндөр шаардлага, шалгуур, сорилт, болзлыг ханган "Таван цагариг"-ийн Ц.Энхтүвшин гурав дахиа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах болсон билээ.

МССХ-ны Дэд ерөнхийлөгч, фото сэтгүүлч Ч.Ганбат ДАШТ-ий сонин содон, ховор агшинг буулгах анхны монгол гэрэл зурагчин болох хүндтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр дуран авай, "зэр зэвсгээ" бэлдэн, бэлэн болж буй.  FIFA World Cup 2026-ын эрхийг авахад туслалцаа үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ 20 минутын өмнө
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 1 цагийн өмнө
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… 1 цагийн өмнө
ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ХОЁР ТҮВШНИЙ УХААЛАГ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 15 ДАХЬ УДААГИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН… 2 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШҮЛХИЙН УЛМААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТУСГАЙ ГОРИМД … 2 цагийн өмнө
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХИЛИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, НЭР БҮХИЙ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХ… 2 цагийн өмнө
ВОЛОДИМИР ЗЕЛЕНСЬКИЙ: ФРОНТЫН ШУГАМЫГ ЦАРЦААЖ, ДИПЛОМАТ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭ… 3 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
МУ-ЫН 11 УДААГИЙН АВАРГА М.НАНДИНЦЭЦЭГ МЭРГЭЖЛИЙН БОКСООР ТУЛАЛДАНА 3 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛИЙН ЭЕШ-Д 49 МЯНГА ГАРУЙ ШАЛГУУЛАГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ 3 цагийн өмнө
"АВЬЯАСЛАГ АМЕРИКЧУУД"-ЫН ТАЙЗАНД ХЯТАД РОБОТУУД ГАЙХШРУУЛАВ 2026/06/05
AI-ИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН “СУПЕР ВАКЦИН"-ЫГ ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ 2026/06/05
Г.БОЛОР-ЭРДЭНЭ, У.СҮРЭНЖАВ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/06/05
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/06/05
СИНЬХУА: БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛНА 2026/06/05
АТГ | НЭР БҮХИЙ 6 АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХОРИГЛОЛОО 2026/06/05
ПУТИН: ОХУ АЛТ ОЛБОРЛОЛТООР ХЯТАДЫГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛНЭ 2026/06/05
БРОНКСЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТАХЬ УНАГАЛЖЭЭ 2026/06/05