СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙГ АНХААРУУЛЛАА


Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Сэлбэ голын тохижилтын ажил сүүлийн сар гаруй хугацаанд гацсан. Энэ талаар нийслэлийн иргэдээс гомдол ихээр ирж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр байршил дээр нь ажиллалаа. Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Гэвч сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдлаа” гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ""Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна” гэх гомдол иргэдээс  ирсээр байна. Ажил гүйцэтгэгч “Силла” группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг өнөө, маргаашгүй шийдэж, ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусга. Чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүй” гэлээ. Түүнчлэн Сэлбэ голын тохижилтын ажлыг 2025 оны есдүгээр сард эхэлсэн боловч тус оны санхүүжилтийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгоогүй. 2025 оны гэрээг 2026 онд нэмэлтээр сунгаж ажлыг үргэлжлүүлж байгааг гүйцэтгэгч компаниас тайлбарлалаа. 

Мөн зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлуудыг гүйцэтгэж байгааг дурдсан юм. Төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4.1-6.9 метр өндөр, төмөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана барьж, үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийсэн. Үргэлжлүүлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дагуу 1.4 км үргэлжлэх гадна болон дотор талд тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусах юм. Тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргийн дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болон бусад тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, далангийн хажуугаар шороон дүүргэлт болон түшиц хана, гэрэлтүүлгийн кабель шугам гэрэлтүүлгийн шон, байгалийн чулуун хавтангаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат, хуучин явган хүний гүүрийн засвар, хайс, хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, баруун түшиц хананы баруун талд геотор дэвсэж, хар шороогоор дүүргэх, түшиц хананы өнгөлгөө, тэгшилгээ, ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах ажлыг тус тус гүйцэтгэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 21 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 22 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30