Ховд, Баян-Өлгий аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчний Сат-1 төрөл гараад байгаа. Улмаар малчид шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн малын махаа Улаанбаатар хот руу тээвэрлэж орон сууцны хороолол хотхон дунд хямдралтай үнээр худалдаалах тохиолдол гарч байна. Иймд иргэдийг мах худалдан авахдаа гарал үүслийн бичгийг нь заавал шалган авахыг Нийслэлийн мал эмнэлэгийн ерөнхий газраас анхааруулж байна.Мөн Дорнод, Дундговь аймгуудад шүлхий өвчин илэрсэн бол Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.