МОНГОЛ ЛАМ НАРЫН II ЧУУЛГАН БОЛЖ, ЁСЗҮЙН ДҮРМЭЭ БАТАЛЛАА


Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийд, Тэргүүн лам нарын зөвлөлөөс зохион байгуулж буй Монгол лам нарын II чуулган хоёр өдрийн туршид чуулж, амжилттай өндөрлөлөө.          Чуулганы эхний өдрийн хуралдаанаар лам хуврагуудын сахилга хариуцлага, зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг баталсан бол хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр “Монголын Бурханы шашны лам болон сүм хийдийн бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийг хэлэлцэж батлав. Уг журам нь Монголын Бурханы шашны байгууллага, сүм хийдүүдийн бүртгэл мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, шашны байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Чуулганы хүрээнд шашин номын үйл хэрэг, лам хуврагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, сүм хийдийн хөгжил, цаашдын бодлого чиглэлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр ажилласан.                                                            Монгол лам нарын II чуулганд нийт 622 лам хуврагууд бүртгүүлэн оролцсон байна. Монгол лам нарын II чуулган нь Бурханы шашны уламжлал, үнэт өв, соёлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, зохицуулалтын үндсийг тодорхойлох, шашны байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 21 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 22 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30