МАНАЙ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГРАФ ТАЙ БОЛЛОО


Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгооны үйл ажиллагаанд нэвтрүүллээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь дүрс оношилгооны салбарт шинэ шатны дэвшил авчирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.

Төхөөрөмжийг нэвтрүүлэх арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр ердөө хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.

Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтай дүрслэх боломжийг бүрдүүлж байна.

ЭМЯ-ны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг: Ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байна. Ингэснээр компьютер томографын шинжилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн хүлээлт багасахаас гадна гадаадад оношлуулах шаардлага, түүнтэй холбоотой зардал буурах боломж бүрдэнэ” гэв.

Энэхүү аппарат суурилагдсанаар зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор гаргаж байна. Шинжилгээ өөрөө 2-7 секундэд хийгддэг болсон. 2015 оноос хойш 64 зүслэгт төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийдэг байсан бол шинэ 512 зүслэгт аппаратаар өдөрт хамгийн багадаа 20, сардаа 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.Мөн зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай оношлох боломж бүрдэж, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна. 

Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ашиглагдаж буй дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай дүрс оношилгооны технологийн нэг бөгөөд олон улсын зах зээл дэх өртөг нь ойролцоогоор 2 сая ам.доллар байдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 10 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 10 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29