ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮД БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД ХЭРЭГЖИЖ БАЙНА


Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн.

Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. B13-2 талбарт баригдаж буй 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай байна.

Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 2-3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувиар бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм.

Мөн гурван төрлийн хүлэмжтэй бөгөөд оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Түүнчлэн угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлэн 00 суултууртаа хэрэглэх юм. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг бөгөөд ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлогтой. 

Шархад дэд төвийг нийт 5.4 га газарт барина. Тус төвийн S27-5 талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд улсын комисст 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувьтай байна.

Шархад дэд төвд 2024 оны долоодугаар сараас эхэлсэн S27-2 талбарт баригдаж буй 152 өрхийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны гуравдугаар сараас эхэлсэн 76 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 7 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06