Д.ИХБАЯР: ИРЭХ САРЫН 1-НЭЭС ТҮРЭЭСИЙН МОПЕД, СКҮҮТЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДААГҮЙ БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООНО


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргаад буй. Тэгвэл энэ талаар НИТХ-ын дарга Д.Ихбаяр "Долдугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийг мөрдөж, биелүүлэх үүднээс нийслэл болон хувийн хэвшилд бэлтгэл ажлаа хамтран хангахад 14 хоногийн хугацаа үлдсэн байна.

Тухайлбал, мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед скүүтерийг зорчуулахгүйн тулд автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг төр болон хувийн хэвшилд хийх ажил аль алинд нь их байна.  Тиймээс энэ бэлтгэл ажил 7 дугаар сарын 1-н гэхэд хангагдаж амжихгүй бол тэр өдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.  Бэлтгэл ажил хангахад богино хугацаа байсан гэдэг шалтгаар хууль зөрчиж болохгүй. Хүчин төгөлдөр хуулийн бүх зүйл, заалт бүрийг мөрдөх л учиртай.           Энэ нь хувийн хэвшлийг хааж, боох ямарч зорилго байхгүй бөгөөд зөвхөн УИХ-аар батлагдсан хуулийг мөрдүүлэхийн тулд л ийм шийдвэр гаргахаас өөр гарц байхгүй.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 21 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 21 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30