КРИШТИАН РОНАЛДУ ЗУРГААН ДАШТ-Д ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ ХӨЛ БӨМБӨГЧИН БОЛЛОО


Португалын шигшээ багийн ахлагч Криштиан Роналду 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтод Узбекистаны хаалганд гоол оруулснаар ДАШТ-ий зургаан өөр тэмцээнд дараалан гоолдсон анхны тоглогч болж түүхэнд нэрээ мөнхөллөө.

41 настай Роналду Хьюстон хотноо болсон тоглолтын эхний үед гоолдож, Португалын багийг тэргүүлэлд гаргасан юм.

Улмаар тэрээр 2006, 2010, 2014, 2018, 2022, 2026 оны дэлхийн аварга бүрт гоол оруулсан цорын ганц хөлбөмбөгчин болов.

Роналду энэ тоглолтод хоёр гоол оруулж, Португалын шигшээ Узбекистаныг 5:0-ийн харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын тэмцээн дэх нийт гоолын тоогоо 10 болгож, Португалын домогт довтлогч Эйсебиогийн амжилтыг давжээ.

Түүний хувьд энэ нь олон шүүмжлэлийн дараах хүчтэй хариулт болсон юм. Учир нь Португалын шигшээ баг эхний тоглолтдоо БНАСАУ Конготой 1:1-ээр тэнцэж, Роналду хэд хэдэн тоглолт дараалан гоолгүй байсан билээ.

Криштиан Роналду 2006 онд ДАШТ-д анх оролцсоноос хойш зургаан удаагийн дэлхийн аваргад тасралтгүй тоглож байгаа бөгөөд урт хугацаанд дээд түвшинд өрсөлдөж буй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай тоглогчдын нэг хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 21 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 22 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 23 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… 23 цагийн өмнө
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … 23 цагийн өмнө
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… 23 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА 23 цагийн өмнө
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… Өчигдөр
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… Өчигдөр
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… Өчигдөр
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ Өчигдөр