НИЙСЛЭЛИЙН ИРГЭНД ШИНЭЭР ГАЗАР ОЛГОХ АЖЛЫГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЖЭЭ


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой санал гомдол иргэдээс байнга ирдэг. Иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр (2026.06.24) Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 онд хэрэгжүүлж байгаа ажлын явц, төлөвлөгөө, газар чөлөөлөлт, өмчлөх, эзэмших, Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт зэрэг тулгамдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-д Баянзүрх, Налайх, Багахангай дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Нийслэлийн болон дүүргийн газрын албаныхантай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нийслэл нь 470.444 га нутаг дэвсгэртээ Хүннү хотын 31.503 га газрыг нэмснээр нийт 501.947 га газартай болсон. Мөн 2026 онд нийслэлийн 4 байршлын газрыг улсын, 3 байршлыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Гэр хорооллыг орон сууцжуулах, автозам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зорилгоор газар чөлөөлөх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна. 2024-2026 онд нийт 28 дуудлага худалдааг зохион байгуулж, 24.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Газрын тухай хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын  албаны дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжих хөдөлгөөн хийх эрхтэй болсон. Харин зориулалт өөрчлөх, газар олгох асуудал нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар хийгдэнэ” гэж танилцуулав.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болно.  Хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 213.579 иргэнд 11.396 га газрыг өмчлүүлсэн байна. Энэ нь нийслэлийн нийт иргэний 12 хувь нь 0.07 га газраа өмчилж авсан гэсэн үг. Одоогоор нийслэлийн иргэнд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Газар олгох асуудлыг УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл түр зогсоосон. Энэ төлөвлөгөө батлагдсаны дараа дүүрэг бүр дээр нөөц газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батална. Газрын тухай хуульд дээрх төлөвлөгөөг үндэслэж байж газар олгоно гээд заачихсан. Тус хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр газар олгох эрхтэй ганцхан субъект нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байгаа” гэсэн хариулт өгөв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 6 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 6 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 6 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06