БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВҮҮДИЙН /УЛААНБААТАР, САЙНШАНД/ СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


Монгол Улсын агаарын навигацийн салбарт хоёр дахь (нөөц) бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийн систем, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх  гэрээнд гарын үсэг зурлаа. Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Корин Перейра нар оролцов.

  «Иргэний нисэхийн үндэсний төв» ТӨХХК болон Худалдаа хөгжлийн банк хоорондын «Зээлийн эрх нээх гэрээ» хийгдлээ.

 Энэхүү санхүүжилтээр Улаанбаатар болон Сайншанд дахь бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд суурилуулагдах дэлхийд тэргүүлэгч Франц улсын CNS/ATM үндсэн систем, тоног төхөөрөмж, кибер аюулгүй байдлын дэд бүтэц, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг санхүүжүүлнэ. Нийт 19,550,000 еврог Франц Улсын Төрийн хөрөнгө оруулалтын банк /Bpifrance/-ны экспортын зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд Зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан, Засгийн газрын баталгаагүйгээр авч, 7 жилийн хугацаанд навигацийн хураамжийн орлогоос эргэн төлнө.

Монгол Улсын агаарын зайг өнөөдөр Улаанбаатар хот дахь ганц төв удирдаж байгаа бөгөөд үндсэн тоног төхөөрөмжийн дундаж элэгдэл 64 хувьд хүрээд байна. Шинэ төв ашиглалтад орсноор Монгол Улс анх удаа үндсэн болон хоёрдогч/нөөц төвийн тогтолцоотой болж, нэг төвийн үйл ажиллагаа тасалдсан ч үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Энэ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, мөн 2026 оны 4-5 дугаар сард хийгдсэн аудитын зөвлөмжид нийцэж байгаа юм.«Өнөөдөр зурагдах энэхүү гэрээнүүд нь салбараа дотооддоо бие даан санхүүжүүлж, олон улсын жишигт хүргэх бодлогын шинэчлэлийн бодит эхлэл болж байна. Навигацийн хураамжийн орлогыг салбартаа эргүүлэн чиглүүлж эхэлсэн нь стратегийн төслүүдийг улсын өрийн дарамтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг нээж өглөө» — гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцлов.

Төслийн иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулагдаж дууссан бөгөөд барилгын ажлыг 2026 оны 7 дугаар сард эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр хоёр зуу орчим тогтвортой ажлын байр шинээр бий болж, 40 нислэгийн хөдөлгөөний удирдагч, 10 инженер, техникийн ажилтнуудыг олон улсын хөтөлбөрөөр бэлтгэнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 21 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30