ХОТЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ШУТИС-ТАЙ ХАМТАРНА


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үр дүнг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.  Тодруулбал, дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

  • Улаанбаатар хотын хөгжилд тэргүүлэх чиглэлийн судалгааг хамтран гүйцэтгэж, зөвлөмж боловсруулна.
  • Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг судалж, хамтран ажиллана.
  • Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг хамтран хөгжүүлэхэд оролцоно.
  • Оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн дадлага, сургалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан хот байгуулалтын тогтолцоог төлөвшүүлж, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30