“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭЛТ ЦОГЦОЛБОРЫГ НЭЭЛЭЭ


НҮБ-ын Ерөнхий Ассамблей-ын 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" (World Horse Day) тогтоолыг баталж, жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол нь монголчуудын морьтон өв соёл, адууны уламжлалыг олон улсын түвшинд үнэлэн хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.  Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн адууны өдөр-ийг жил бүр Монгол Улсад тэмдэглэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт анх удаа олон улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулах бөгөөд нүүдэлчдийн ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг дэлхийд сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд "Түмэн морьтны их жагсаал", Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан болон морьтны өв соёлын томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дэлхийн адууны өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүй долоон худагт "Нарны Хүлэг" хөшөө дурсгалын цогцолборыг бүтээн байгуулж, 2026 оны 7 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр аравнайлах ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Тус бүтээн байгуулалтыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо ивээн тэтгэн хэрэгжүүлж, ММСУХ-ны холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржийн манлайллаар бүтээлээ. Харин хөшөө дурсгалыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урлан бүтээсэн юм.

"Нарны Хүлэг" хөшөө дурсгал нь Монгол Улсыг дэлхийн адууны өв соёлын төв нутаг болохыг илэрхийлсэн онцгой бүтээл бөгөөд цаашид Дэлхийн адууны өдрийн албан ёсны бэлгэдэл болж, олон улсын зочид төлөөлөгчид, дотоод, гадаадын жуулчдын зорин ирдэг дурсгалт газрын нэг болон хөгжих юм.

Аравнайлах ёслолд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын дарга Д.Ихбаяр, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач П.Батсайхан, Тэргүүлэгч гишүүн Б.Наранхүү, дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Б.Баярдорж, дэд Ерөнхийлөгч Э.Бат-Эрдэнэ болон төр, хувийн хэвшил, морин спортын салбарын төлөөлөл, хүндэт зочид оролцлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 8 цагийн өмнө
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 9 цагийн өмнө
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 9 цагийн өмнө
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 10 цагийн өмнө
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 10 цагийн өмнө
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 10 цагийн өмнө
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 10 цагийн өмнө
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 10 цагийн өмнө
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 10 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 13 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 13 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 14 цагийн өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 14 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… Өчигдөр
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ Өчигдөр
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр