“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г БАТАЛЛАА


Ахмад настанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж холбогдох байгууллага, иргэдийн саналыг авч Засгийн газрын өнөөдрийн (2026.07.08) хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. Монгол Улсад 2026 оны эхний улирлын байдлаар эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш ахмад настны тоо нийт 431.6 мянган ахмад настан байгаа нь нийт хүн амын 11 гаруй хувийг эзэлж байна. Хүн амд ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээ өсөж байна. Төлөвлөгөөнд ахмад настны орлогын баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, цахим технологийн хүртээмжийг сайжруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн 6 зорилтын хүрээнд зорилт, арга хэмжээнүүдийг суурь түвшин, хүрэх түвшин, хариуцан хэрэгжүүлэх болон хамтран ажиллах байгууллагуудыг тодорхой тусгасан. Тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс гадна, Хүний эрхийн үндэсний комисс, зарим агентлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ахмадын холбоо, Социал демократ ахмадын холбоо, төрийн болон төсөвт байгууллагуудын ахмадын хороо, зөвлөл, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын ахмадын зөвлөл, ахмад настны төлөөллүүдээс санал авч, хэлэлцүүлэг хийсэн. Хуульд заасан “Ахмадын сан” байгуулах, ажиллуулах, ахмад настанд ээлтэй аймаг, дүүрэг, сум, хороо, аж ахуйн нэгж, байгууллага бий болгох, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, насжилтын талаар нийгмийн эерэг ойлголт хандлага бий болгох, судалгаа, сургалт, мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, ахмад настны эрхийг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулахаар тусгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 19 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30