“ТУУЛ-1” КОЛЛЕКТОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ БИД ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛНА

Admin
8 цагийн өмнө

“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ аж.

Тодруулбал тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгджээ.

Коллекторт хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн 50-100 жилийн эдэлгээг даахуйц, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн 1,200-1,500 мм голчтой хоолойг ашиглаж байгаа бөгөөд хоолойн дотор ханын гөлгөр гадаргуу нь бохир усны урсгалыг чөлөөтэй дамжуулах давуу талтай байна.

Хотын даргын мэдээлснээр тус коллектор ашиглалтад орсны дараа гэр хорооллыг барилгажуулах боломжтой болно. Энэ ажлыг хийж дуусгахгүй бол өмнөдийн 1,000-ын коллектор татан зайлуулж буй бохир усны ачааллаа дийлэхээ больж, бохир халих эрсдэлтэй болжээ.

Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30.4 км үргэлжлэх "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж дуусалгүй олон жил болсон байна. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлээд буй.

“Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн 1,200-1,500 голчтой шугамаас угсралт хийгдээгүй үлдсэн 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болох тооцоолол гарчээ.

Ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт, бусад инженер хангамжийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэлэв.

Бохир усны Туул-1 коллекторын байгууламжийг 2024-2026 онд угсарч дуусгах бөгөөд нийслэлийн бондын хөрөнгөөс санхүүжих нийт төсөвт өртөг 59 тэрбум төгрөг. Үүнээс энэ онд 22 тэрбумыг зарцуулахаар баталжээ. Мөн төсвийн тодотголд санхүүжилт нэмэхээр тусгасан байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯПОН УЛСЫН МАЦУМОТО ХОТООС ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛ… 7 цагийн өмнө
О.ЖИВАМЭДМААНЬ АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
"ОДИССЕЙ" КИНО ДЭЛХИЙ ДАЯАР 264.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ 7 цагийн өмнө
ЯПОНЫ ИХЭНХ НУТГААР ААГИМ ХАЛУУН ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЖ… 7 цагийн өмнө
ХЯТАДАД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТАД ҮЕРИЙН УСАНД УРСЖЭЭ 7 цагийн өмнө
ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ НАЙМДУГААР … 8 цагийн өмнө
НД-ИЙН САНГИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 594.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨССӨН … 8 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР 30 ТЭРБУМ ТӨГРӨГИ… 8 цагийн өмнө
1000 ГАРУЙ ОРОЛЦОГЧ ОРОЛЦСОН ХИМИЙН 58-Р ОЛИМПИАДААС МОНГОЛЫН БАГ ДӨРВ… 8 цагийн өмнө
“ТУУЛ-1” КОЛЛЕКТОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ БИД ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖ… 8 цагийн өмнө
МОПЕД, СКҮҮТЕР, ТЭДГЭЭРТЭЙ АДИЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАХИРАМ… 8 цагийн өмнө
НӨАТ-ЫН II УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТООСОО АЛБАН ТАТВАРАА ТӨЛӨХ ЭСЭХ САНАЛ … 8 цагийн өмнө
ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОНЫГ УГТАН АВЛАА 8 цагийн өмнө
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 9 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА 9 цагийн өмнө
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09