НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ


Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 17 аж ахуйн нэгжийн 1100 гаруй нийтийн тээвэр чиглэлд гарч байгаа бөгөөд хоногт дунджаар 321 мянга гаруй зорчилт бүртгэгдэж байна. Тодруулбал, нийтийн тээврийн газар болон "улаанбаатар смарт карт" компанийн системд хоногт давхардсан тоогоор 321,261 зорчигч нийтийн тээвэрт сууж үйлчлүүлжээ. Эдгээр зорчигчдоос 229,366 нь цахим карт уншуулж төлбөрөө баталгаажуулсан нь нийт зорчигчдын 71.4 хувийг эзэлж буй юм. Мөн карт уншуулалтыг ангилан харвал, иргэдийн цахим болон дижитал хэрэгслийн ашиглалт хурдацтай нэмэгджээ. Нийт карт уншуулсан зорчигчдоос 74,864 нь виртуал карт буюу гар утасны аппликейшн ашигласан нь биет карт ашигласан 36,686 иргэнээс хоёр дахин их үзүүлэлт аж. Дурдвал,

  • Виртуал карт – 74,864
  • Ахмад настан – 74,739
  • Биет карт – 36,688
  • Хүүхдийн карт – 21,160
  • Бусад – 21,917

Нийгмийн халамж, хөнгөлөлттэй зорчигчдын тухайд ахмад настануудын карт уншуулалт 74,739-д хүрсэн нь төлбөртэй виртуал карт ашиглагчдын тоотой адилхан байна. Мөн зуны амралт таарч сурагчдын хүүхдийн картны ашиглалт 21,160 бүртгэгджээ.

Үүнээс гадна хичээл болон ажлын өдрүүдэд буюу өнгөрөгч тавдугаар сард оргил ачааллын үеэр хоногт 700 гаруй мянган зорчигч автобусаар зорчдог байсан бол зуны амралт эхэлснээр иргэдийн зорчих хөдөлгөөн хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Нийтийн тээврийн автобусанд суурилуулсан бодит зорчигч тоолох мэдрэгчийн өгөгдөл болон цахим карт уншилтын мэдээлэл хооронд өдөрт дунджаар 90 орчим мянган зорчилтын зөрүү гарч байна. Энэ нь иргэд картаа уншуулахгүй зорчих эсвэл системд техникийн алдаа гарч бүртгэгдэхгүй үлдэх тохиолдол байсаар байгааг илтгэж буй юм.

Нийтийн тээврийн салбар олох ёстой орлогоо бүрэн төвлөрүүлж чадахгүй байгаа ч энэ оны эхний хагас жилийн байдлаар орлогын хэмжээ нь хэдийнэ 30 тэрбум төгрөг давжээ.

Өмнөх онуудад буюу тухайлбал 2025 оны жилийн нийт орлого 57 сая төгрөгт хүрдэг байсантай харьцуулахад энэ оны эхний хагас жилд орлогын үзүүлэлт өссөн байна. Нийтийн тээврийн салбар урьд нь санхүүгийн хувьд алдагдалтай ажилладаг байсан бол зорчих төлбөрийг 1000 төгрөг болгон шинэчилснээр орлого нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өмнө нь иргэд дараагийн автобусандаа үнэгүй дамжихын тулд заавал арын хаалганы уншигч төхөөрөмжид картаа дарах шаардлагатай байсан бөгөөд үүнээс үүдэн холбогдох газарт гомдол удаа дараа ирдэг байв. Тэгвэл зорчигчдын энэхүү санал хүсэлтийг ажил хэрэг болгож, энэ оноос эхлэн нэгдсэн нэг төхөөрөмжид картаа уншуулж дөрвөн удаа сууж боломжоор хангасан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 19 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30