"ОДИССЕЙ" КИНО ДЭЛХИЙ ДАЯАР 264.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ


Найруулагч Кристофер Ноланы бүтээсэн "Одиссей" кино дэлхий кино театруудын дэлгэцнээ гарсны дараах эхний амралтын өдрүүдээр 264.1 сая ам.долларын орлого олсон тухай "Universal Pictures" компани мэдээлжээ. Үүний 124.5 сая ам.долларыг АНУ, Канадын кино театруудаас олсон байна. Эртний Грекийн домогт туулиас сэдэвлэсэн уг кинонд домгийн баатар Одиссейн дүрийг жүжигчин Мэтт Дэймон бүтээсэн бөгөөд Одиссей нутаг руугаа буцах замдаа олон янзын саад бэрхшээл, онцгой содон үйл явдлуудтай учирч эрэлхэг зоригтойгоор даван туулж байгаа тухай өгүүлдэг. Энэхүү кино нь К.Ноланы хувьд 2023 онд дэлгэцнээ гарч, "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" зэрэг хэд хэдэн төрөлд Оскарын шагнал хүртсэн "Оппенхаймер" бүтээлээс нь хойших анхны кино юм. 
 "Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын кино зах зээлд "Одиссей"-г тойрсон асар их догдлол мэдрэгдлээ" хэмээн "Universal Pictures"-ийн дотоодын кино түгээлт хариуцсан ерөнхийлөгч Жим Орр хэлсэн байна. "Rentrak" компаниас мэдээлснээр, тус кино амралтын өдрүүдээр АНУ-ын болон дэлхийн бокс оффисыг орлогоороо тэргүүлсэн бөгөөд тасалбар худалдан авагчдын тал хувь нь 18-34 насныхан байжээ. "Одиссей" киног 250 сая ам.долларын төсвөөр бүтээжээ. Нээлтийн үзвэрт оролцсон үзэгчдээс уг кино "CinemaScore"-ийн "A" үнэлгээ авсан бол "Rotten Tomatoes" цахим хуудсанд мэдээлснээр, үнэлгээ нь 97 хувьтай гарсан байна. Инфляцыг тооцсон дүнгээр "Одиссей" нь нээлтээ хийсний дараах амралтын өдрүүдэд дэлхий даяар хамгийн их орлого олсон К.Ноланы гурав дахь кино болсон байна. Уг киноны өмнө 2012 онд дэлгэцнээ гарсан "The Dark Knight Rises",  2008 оны "The Dark Knight" кинонууд бичигдэж байгаа бөгөөд инфляцыг тооцсон дүнгээр тус бүр 358.5 сая ба 304 сая ам.долларын орлого олж байжээ. "Universal Pictures"-ийн мэдээлснээр, АНУ, Канадын үзэгчдийн тал хувь нь "Одиссей"-г өндөр нягтаршилтай дэлгэц, дууны технологитой танхимд үзэхээр сонгосноос 23 хувь нь IMAX танхим байсан байна.  
Кино сонирхогчид "Одиссей"-н тасалбарыг жилийн өмнөөс авч эхэлсэн байна. Зарим IMAX кино театрууд урьдчилсан захиалгаа жилийн өмнө нээсэн бөгөөд эрэлт маш өндөр байсан тул Хойд Америкийн 50 гаруй кино театр шөнө дундаас өглөөний 07:00 цаг хүртэл нэмэлт үзвэр гаргажээ. Судлаачдын дийлэнх нь энэхүү баатарлаг туульсыг  эртний Грекийн их туульч Хомер МЭӨ VII-VIII зуунд зохиосон гэж үздэг. Кино үзэгчдийн дунд К.Ноланы нэр хүнд өндөр байгааг тус киноны амжилттай нээлт харууллаа гэж шинжээчид дүгнэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01