Казахстан улсын Алматы хотноо үргэлжиж байгаа Азийн жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээний U21 ангиллын -48 кг жинд Сүхбаатар аймгийн тамирчин Одсүрэнгийн Живамэдмаань амжилттай өрсөлдөж, Азийн аваргын хүрэл медаль хүртлээ. Тэрээр Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам улсын хүчтэй тамирчидтай өрсөлдөж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны тамирчныг ялсанаар Азийн аваргын дэвжээнээс эх орондоо хүрэл медаль авчирлаа.