“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол үндэсний их баяр наадам, "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан Монголын Үндэсний музей "МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" тусгай үзэсгэлэнг өчигдөр нээсэн. Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газрын сан хөмрөг болон Талын язгууртан сангийн цуглуулгаас дээжлэсэн адууны соёл, үндэсний их баяр наадамтай холбоотой археологийн ховор олдвор, архивын баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, адууны сан судар зэрэг 300 гаруй үзмэр багтаж байна.              Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол гарч, Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан. Энэ нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж буйг онцлон тэмдэглэв.

Тус үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Талын язгууртан сан хамтран зохион байгуулж байгаа билээ.  Архивын ерөнхий газрын дарга хууль зүйн ухааны доктор Л.Нямгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв. "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 8-наас 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 1 цагийн өмнө
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2 цагийн өмнө
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2 цагийн өмнө
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2 цагийн өмнө
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2 цагийн өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 3 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 3 цагийн өмнө
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 22 цагийн өмнө
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 22 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 23 цагийн өмнө
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 23 цагийн өмнө
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 23 цагийн өмнө
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 23 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 23 цагийн өмнө
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07