МОНГОЛ УЛСАД “NPOC” ОНОШИЛГООГ ҮЕ ШАТТАЙГААР НЭВТРҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОЛОН УЛСАД ТАЙЛАГНАЛАА


"Global Implementation Workshop on Near Point of Care (NPOC) TB Diagnostics" олон улсын семинар зохион байгуулагдаж, ХӨСҮТ болон Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны төлөөлөл оролцлоо.

Stop TB Partnership болон The Global Fund хамтран "Global Implementation Workshop on Near Point of Care (NPOC) TB Diagnostics" олон улсын семинарыг 2026 оны 7 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулж, 30 гаруй орны 140 орчим Үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийн удирдлага, сүрьеэгийн лабораторийн мэргэжилтнүүд, судлаачид, олон улсын байгууллагууд болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Семинараар төвлөрлийг сааруулсан оношилгооны шийдлүүдийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатайг улс орнуудад уриалж, сүрьеэгийн хурдавчилсан оношилгоог иргэнд хамгийн ойр эрүүл мэндийн цэгт (NPOC) хийхийг тогтолцоонд нэвтрүүлж, хэрэгцээтэй хүн бүрд хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцүүлгүүд хийж олон улсын туршлага, хэрэгжилтийн үр дүн, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.                                                                                                                                                        Арга хэмжээний үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) NPOC оношилгооны шинэ удирдамж, хэлний арчдас, сорьцыг багцлан шинжлэх зэрэг шинэ аргачлалын хэрэглээ, чанарын баталгаажуулалт, сорьцын менежмент, мэдээллийн урсгал, сургалт болон хэрэгжилтийн туршлагыг танилцуулж, оролцогч орнууд харилцан туршлага солилцохын зэрэгцээ тус уулзалтад манай байгууллагаас СТСА-ны албаны дарга Г.Гантунгалаг, Сүрьеэгийн лабораторийн эрхлэгч Т.Оюунтуяа, Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны гүйцэтгэх захирал М.Ганзориг нар оролцож Монгол Улсад “NPOC” оношилгоог үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төлөвлөгөөг танилцуулж, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудтай туршлага, санал солилцлоо. Энэхүү семинар нь манай улсад сүрьеэгийн молекул (хурдавчилсан) оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад “NPOC” технологийг үндэсний хэмжээнд үе шаттай нэвтрүүлэх, лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29